Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 7-р сарын 9

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (“Нөхцөл”) нь та (“Хэрэглэгч”) болон Jolooch аппликейшн, түүнтэй холбоотой үйлчилгээг хөгжүүлэн ажиллуулагч Jolooch баг (“Бид”) хооронд байгуулагдаж буй хууль ёсны гэрээ юм. Та Jolooch-ийг татаж авч, бүртгэл үүсгэж, ашигласнаар энэхүү нөхцөлийг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та энэхүү нөхцөлийг зөвшөөрөхгүй бол аппликейшныг ашиглахгүй байхыг хүсье.

1. Үйлчилгээний тухай

Jolooch нь Монгол Улсын жолооны дүрмийн шалгалтад бэлтгэгчдэд зориулсан сургалтын аппликейшн юм. Апп нь сорил бодох, ухаалаг давталтын систем (SRS), Алдаж буй сэдвийн шинжилгээ болон холбогдох сургалтын материалыг агуулна.

2. Насны хязгаарлалт

Jolooch нь жолооны дүрмийн шалгалтад бэлтгэх зорилготой тул үндсэн хэрэглэгчид насанд хүрсэн (18+) байхыг зөвлөж байна. Хэрэв та насанд хүрээгүй бол энэхүү нөхцөлийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр уншиж, тэдний хяналтан дор аппликейшныг ашиглах ёстой. Төлбөртэй үйлчилгээ авах тохиолдолд төлбөрийг насанд хүрсэн хүн батлах шаардлагатай.

3. Бүртгэл ба аюулгүй байдал

Аппликейшны бүрэн боломжийг ашиглахын тулд та и-мэйл хаягаараа бүртгүүлж, и-мэйлээр илгээгдэх нэг удаагийн код (OTP)-оор баталгаажуулах шаардлагатай. Та өөрийн бүртгэлийн нэвтрэх мэдээллийг нууцлах үүрэгтэй бөгөөд таны бүртгэлээр хийгдсэн бүх үйлдэлд та өөрөө хариуцлага хүлээнэ. Бүртгэл тань зөвшөөрөлгүй ашиглагдсан гэж үзвэл нэн даруй бидэнд мэдэгдэнэ үү.

4. Ашиглах эрх

Бид танд Jolooch аппликейшныг зөвхөн хувийн, ашгийн бус зорилгоор, жолооны дүрмийн шалгалтад бэлтгэх зориулалтаар ашиглах хязгаарлагдмал, шилжүүлэх боломжгүй эрхийг олгож байна. Дараах үйлдлийг хориглоно:

  • Аппликейшны загвар, эх код, сорилын сан, агуулга, логог хуулбарлах, түгээх, худалдах, арилжааны зорилгоор ашиглах.
  • Аппликейшны кодыг задлах, өөрчлөх, эргүүлэн задлан шинжлэх (reverse engineering).
  • Аюулгүй байдлын систем, хандалтын хяналтыг тойрч гарах, эвдэх гэж оролдох.
  • Автомат хэрэгсэл (bot, scraper) ашиглан агуулгыг бөөнөөр татах.

5. Төлбөртэй үйлчилгээ (Premium)

Jolooch-ийг үнэгүй эхлүүлэх боломжтой бөгөөд зарим боломж нь Premium эрхэд хамаарна. Premium эрх нь давтагдах захиалга (subscription) биш, нэг удаагийн төлбөртэй, насан туршийн эрх юм.

  • Төлбөр: Premium эрхийг Qpay эсвэл банкны данс руу шилжүүлэн худалдан авна. Бид таны банкны картын дэлгэрэнгүй мэдээллийг хадгалдаггүй.
  • Дансаар төлсөн тохиолдолд: төлбөрийг системийн админ шалгаж баталгаажуулсны дараа Premium эрх идэвхжинэ. Энэ нь тодорхой хугацаа шаардаж болно.
  • Автомат сунгалт байхгүй: нэг удаа төлсөн эрх нь автоматаар дахин төлбөр авахгүй.
  • Буцаалт: Premium эрх идэвхжсэний дараа төлбөрийг ерөнхийдөө буцаахгүй. Гэсэн хэдий ч төлбөр давхардсан, техникийн алдаа гарсан зэрэг тохиолдолд та support@jolooch.info хаягаар хандаж, бид тохиолдол тус бүрийг шударгаар шийдвэрлэнэ.

Premium эрхэд хамаарах боломж, үнийн дүн нь өөрчлөгдөж болох бөгөөд өөрчлөлт нь аль хэдийн худалдан авсан эрхэд нөлөөлөхгүй.

6. Сургалтын агуулгын талаарх мэдэгдэл

Jolooch дахь сорил, тайлбар, сургалтын материал нь бэлтгэлд туслах зорилготой бөгөөд аль болох үнэн зөв, шинэчилсэн байлгахыг бид хичээдэг. Гэсэн хэдий ч:

  • Аппликейшн нь албан ёсны жолооны дүрмийн шалгалт, эрх бүхий байгууллагын шийдвэрийг орлохгүй.
  • Хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэм өөрчлөгдсөнөөс үүдэн зарим агуулга хоцрогдож болзошгүй тул эцсийн эх сурвалжийг албан ёсны байгууллагаас нягтлахыг зөвлөж байна.
  • Аппликейшныг ашигласан нь шалгалтад тэнцэхийг баталгаажуулахгүй.

7. Оюуны өмч

Jolooch аппликейшн, түүний нэр, лого, дизайн, эх код, сорилын сан болон бусад бүх агуулга нь Jolooch багийн болон холбогдох эрх эзэмшигчдийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжоор хамгаалагдсан. Тусгайлан зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд эдгээрийг ашиглахыг хориглоно.

8. Хариуцлагын хязгаарлалт

Jolooch аппликейшн нь “байгаагаар нь” (as is) зарчмаар хүргэгдэж байна.

  • Бид аппликейшныг алдаагүй, тасалдалгүй, тухайн бүх төхөөрөмж дээр төгс ажиллана гэсэн баталгааг 100% өгөх боломжгүй.
  • Аппликейшныг ашиглахтай холбоотой гарсан шууд болон шууд бус хохирлыг (өгөгдөл алдагдах, шалгалтад тэнцээгүй, төхөөрөмжид гэмтэл учрах г.м.) бид хариуцахгүй.
  • Хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээнд, бидний хүлээх нийт хариуцлага нь таны Jolooch-д төлсөн төлбөрийн нийт дүнгээс хэтрэхгүй байна.

9. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Бид энэхүү нөхцөлийг үе үе шинэчилж болно. Мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тохиолдолд аппликейшн эсвэл вэбээр дамжуулан мэдэгдэнэ. Шинэчилсэн нөхцөл нийтлэгдсэний дараа аппликейшныг үргэлжлүүлэн ашигласан нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

10. Хууль тогтоомж, маргаан шийдвэрлэх

Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдана. Маргаан гарсан тохиолдолд талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд боломжгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

11. Холбоо барих

Танд асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу:
И-мэйл: support@jolooch.info
Хаяг: Улаанбаатар хот, Монгол Улс.